БНСУ-д их хэмжээний цас орсны улмаас нэг хүн нас барж, 94 хүн гэмтжээ

Өмнөд Солонгосын зүүн хойд хэсэгт их хэмжээний цас орж, үүнээс үүдэлтэй зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, 94 хүн гэмтжээ.

Даваа гарагийн өглөөнөөс орж эхэлсэн их хэмжээний цас мягмар гарагийн үдээс хойш хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг орон нутгийн цаг уурын байгууллагууд мэдээлсэн юм. Мөн даваа гарагийн 17:00 цагийн байдлаар нийт 460 зам тээврийн осол бүртгэгдсэн болохыг Гамшиг, аюулгүй байдлын эсрэг арга хэмжээний төв штабаас мэдээлсэн байна.

8447bea529684659b8c02d92303c1423

Амиа алдсан хүн нь хурдны замын хонгил дотор автомашинд мөргүүлсэн байна. Харин бусад зам тээврийн ослын улмаас гэмтсэн иргэдийн биеийн байдал хүнд биш байгаа гэж албаныхан тэмдэглэсэн юм.

Эрх баригчид 160 гаруй цэргийн алба хаагчийг автомашинуудыг цаснаас гаргахад туслахаар илгээсэн байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.