Нийслэлийн үнэт цаас гаргах ажлын хэсгийг Ж.Сандагсүрэн ахална

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийслэлд үнэт цаас гаргах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахална. Нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, шаардлагатай төслийн мэдээлэл, бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг НИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулах юм.

Манай улс өмнө нь орон нутгийн бонд гаргаж байсан удаагүй. Тиймээс энэ ажил манай улсын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг болох юм.

Нийслэл үнэт цаас гаргах замаар улаанбаатарчуудын өмнө тулгамдаж байгаа орон сууцжуулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар 2020 оны Нийслэлийн МАН-ын  мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ дагуу уг ажил хийгдэж байна. Нийслэл үнэт цаас гаргах ажилд НИТХ-ын тэргүүлэгчид хяналт тавин ажиллах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.