LIVE: Д.Баттөр: МИАТ компани тусгай үүргийн нислэгийн үнийг 15 хувь бууруулна

Тусгай үүргийн нислэгийн тоог нэмж, нислэгийн үнээ бууруулахыг УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу МИАТ ТӨХК тусгай үүргийн нислэгийн үнээ 15 хувь бууруулж байгаа ажээ.

Тусгай үүргийн нислэг үйлдээгүй бол нэг онгоц сард 300 мянган  долларын түрээс төлдөг. Харин тусгай үүргийн нислэг үйлдсэнээр ядаж үйл ажиллагааны зардлаа нөхөж, түрээсийн төлбөрийнхээ тал хувийг ядаж төлдөг байна.

Гэсэн ч нэмж алдагдал хүлээгээд, тусгай үүргийн нислэгийн үнийг бууруулж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.