АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

"Johnson & Johnson"-ы вакциныг өндөр үр дүнтэй гэж үзэв

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас гурав дахь вакцинаа албан ёсоор баталгаажуулах гэж байна. Johnson & Johnson компанийн үйлдвэрлэсэн вакциныг үр дүнтэй ба аюулгүй гэж холбогдох мэргэжилтнүүд үзжээ. Тун удахгүй тус компанийн коронавирусийн эсрэг вакцин Пфайзер/БиоНТек болон Модернагийн дараа албан ёсны зөвшөөрлөө авна.

Ялгаатай нь Johnson & Johnson вакцин бусад вакцинуудтай адил хоёр тун биш ердөө нэг л тунг тариулах ба хадгалалтын хувьд өндөр хэмтэй хөлдөөгч бус энгийн хөргүүрт хадгалах боломжтой ажээ. Энэ хооронд дэлхийн ядуу буурай улс орнуудад коронавирусийн эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй хүргэхээр зорьж буй Ковакс хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн түрүүнд Ковид-19-ийн эсрэг вакцин хүргэгдэж буй улс Гана болж байна.

Johnson & Johnson вакцин коронавирусийн халдварын шинж тэмдэг болоод зовиурыг арилгаж  байна гэж Америкийн Хүнс, эмийн удирдлагын газар дүгнэжээ. . Тус вакциныг хийлгэснээс хойш 28 хоногийн дараа коронавирусийн эсрэг дархлаа суух юм байна. Туршилтад орсон хүмүүсийн дунд нас барсан болон эмнэлэгт хэвтсэн тохиолдол байхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Хүнс, эмийн удирдлагын газар баасан гарагт хуралдаж яаралтай зөвшөөрөл олговол ирэх долоо хоногт эхний ээлжийн гурван сая тунг худалдаж авахаар бэлдэж байна гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ. Johnson & Johnson компани ирэх гуравдугаар сард 20 сая тунг, ирэх зургадугаар сард 100 сая тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

АНУ-д 65 сая иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн. Сүүлийн долоо хоногуудад халдварын шинэ тохиолдол, эндэгдэл, эмнэлэгт хандах явдал буурчээ.

Эх сурвалж: ВВС


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.