Улаанбаатараас гарах, орох журмыг шинэчилсэнээ танилцуулав

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих, хүндэтгэх шалтгааны улмаас орон нутгаас Улаанбаатар хотод ирэх иргэдийн талаар ямар журам баримталж байгаа талаар өнөөдрийн 11 цагийн ХБХ-аар тодотгол мэдээлэл өглөө. 

Нийслэл хотод хөл хоригдсон орон нутгийн иргэд ПСР шинжилгээ хийлгэж, хариу "сөрөг" гарсан тохиолдолд зорчиж болно. Харин, эрүүл мэнд, буяны ажил болон бусад хүндэтгэх шалтгаанаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх орон нутгийн иргэд Аймгийн онцгой комисстоо хандана. 

Иргэдийн дунд эрүүл буюу ногоон бүс болоод байгаа аймгууд хооронд хэрхэн зорчих талаар УОК-оос олонтаа асууж байгаа аж. Үүнийг тухайн аймгийн Онцгой комисс шийдвэрлэх тул аймаг хооронд зорчих иргэд тухайн орон нутгийн байгууллагадаа хандахыг өнөөдөр УОК-оос дахин санууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.