СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-28

Өнөөдөр гурван байнгын хорооны хуралдаантай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өнөөдөр Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо, Төвсийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Гурван байнгын хороо гурвуулаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцэх юм байна. Үүнээс гадна,

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар

-       Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; бол

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар

-       Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсл хэлэлцэнэ. Харин

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас эхэлж

-       Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг мөн хэлэлцэх юм.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.