СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мишлений одыг франц цагаан хоолны ресторан анх удаа хүртжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхийд алдартай зоогийн газруудад өгдөг Мишлений одыг түүхэндээ анх удаа амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй, франц цагаан хоолны зоогийн газарт өгчээ.

Францын баруун өмнөд хэсгийн Арес хотод үйл ажиллагаа явуулдаг ONA буюу “Origine Non Animal” - “амьтнаас татгалзья” уриатай зоогийн газар алдарт одыг авсан байна. Хатагтай Клэйр Валле 2016 онд зоогийн газраа ногоон банкны зээл авч нээжээ. Тэрээр Мишлений одыг хүртсэн гэдгээ сонсоод галт тэргэнд мөргүүлсэн юм шиг л цочирдсон тухай ярьсан байна.

Түүнчлэн Мишлений шагналын хорооноос өнгөрсөн жил ногоон одыг танилцуулсан бөгөөд энэ нь цагаан хоолны зоогийн газруудад зориулсан тусгай од юм. .

Тус зоогийн газрын цэсэнд долоон үндсэн хоол байдаг ажээ. Тэрээр цэсээ гаргахдаа нарс, мөөг, цоохор майлз зэргийг ашиглах дуртай байна. Зөвхөн ногоон ургамал дээр суурилсан хоол хийх нь хэцүү бөгөөд шинэ санаа шаарддаг ч хамгийн чухал нь энэ ажлыг хийж байгаадаа сэтгэл хангалуун байх гэдгийг хатагтай Валле хуваалцжээ. Түүний зоогийн газар цар тахлын улмаас түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.