УДШ: Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар /2021-01-15/ хянан хэлэлцлээ.

Ингээд . Ингэснээр түүнд оноосон зургаан жил хорих ял болон нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хассан шийдвэр хүчингүй болж байна.

Харин таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг прокурорт очтол хэвээр үлдээв.

Хэргийг нэхэн сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны зургадугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагаас баривчлан хорьж, улмаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компанид авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон" гэх асуудлаар буруутган зургаан жил энгийн хорих ангид ял эдлүүлэх, мөн зургаан жил нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулсан.

Энэ хугацаанд 2020 оны УИХ-ын сонгууль болж тэрбээр Сэлэнгэ аймгийн 13-р тойргоос үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр батламжлагдсан ч түүний тангаргийг өргүүлээгүй байсан билээ. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан. 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн. Энэ удаад Улсын дээд шатны шүүх бүрэлдэхүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгийн 13-р тойргийн 27 мянган иргэний Ж.Эрдэнэбатад өгсөн санал төрд төлөөлөх хүчинтэй болж магадгүй ажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.