АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

БНСУ-д Монгол Улсын иргэн нас барсан уу

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Чингисхаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт эргэн ирэх хуваарьтай байгаа. 

Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирэх гэж байсан иргэн өнөөдөр буюу 2021-01-15-ны өдөр БНСУ-д "нас барсан" гэх мэдээллийг тус улсад суугаа Монгол иргэд өгсөн. Энэ талаар бид ГХЯ-ны Консулын газраас тодруулахад "" гэх мэдээлэл өглөө. 

БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд 2021 оны 1 дүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн аж. Уг иргэн унтаж байхдаа нас барсан гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. 

Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр "Тусгай үүргийн нислэгээр ирэх байсан залуу нас барсан нь үнэн. Энэ талаарх мэдээллийг БНСУ-д гацсан иргэдээс мэдээлэл авсан.. Өнгөрсөн 11 дүгээр сараас хойш тусгай үүргийн нислэг үйлдсэн бол тухайн иргэн нас барах байсан уу, үгүй шүү дээ. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг боллоо. Энэ мэт БНСУ болон бусад орнуудад хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадваргүй, жирэмсэн гээд маш хүнд нөхцөлтэй иргэд байна. Тэд нарыг хэзээ татаж авах талаар мэдээлэл өнөөдөр алга" хэмээв. 

Өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах ажээ. 

Өнгөрсөн 11 дүгээр сарын 12-ноос хойш нийт таван нислэг цуцлагдаж, 1000 иргэн бүх төлбөр мөнгөө тушаасан ч хоёр сар гаруй орон байргүй, өвлийн хүйтэнд БНСУ-д гацаж байгаа юм


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
150.129.143.12

Новш гэж .

La
1 сарын өмнө
66.181.161.108

Ene lalriin baigaa gedeg ugee bolchih

Зочин
1 сарын өмнө
192.82.75.133

эвий дээ

bymba
1 сарын өмнө
202.126.88.169

ymar hetsvv ymbe

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.