Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд иргэний үнэмлэхний qr кодыг уншуулж нэвтрэх юм.

138339678 829967224217994 373976857683808124 n 20210114120937

Энэхүү системийг ашиглан алслагдсан хороодын иргэд хот руу нэвтрэх ажлыг өнөөдрөөс нийслэлийн дөрвөн дүүрэгт хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа алсын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт уг системийг нэвтрүүлж,  иргэдийн зорчих  хөдөлгөөнийг бүртгэж байх юм. 

“Зайлшгүй хот руу нэвтрэх шаардлагатай иргэд оршин суудаг хорооны шуурхай штабт хүсэлтээ гаргаж бүртгүүлснээр товчоодоор орж гарах эрх нь нээгдэх юм. . Ингэснээр заавал иргэний үнэмлэхээ уншуулах шаардлагагүйгээр автомашины QR кодыг уншуулж зорчиж болно гэсэн үг. Харин нийтийн тээврээр зорчигчид биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатай.. Хяналтын үед иргэдийн хувийн мэдээлэл алба хаагчийн утсан дээр хадгалагдаж үлдэх боломжгүй” хэмээн Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэллээ.

138383043 237721107856784 6019965116493992309 n 20210114120938

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.