АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Хууль эрхзүй | 1 долоо хоногийн өмнө

34 удаагийн орон байрны хулгай хийсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 долоо хоногийн өмнө

Төв аймаг, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан бусадтай бүлэглэж орон байранд хууль бусаар нэвтэрч, 34 үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Эрүүгийн хуульд Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  Мөн Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол 6 сар-1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6сар-1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж. 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.