АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Танд хэрэгтэй | 1 долоо хоногийн өмнө

Орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны энд дарж ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт  2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д: Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ...гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

- Сургуулийн тодорхойлолт /файл/

- Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

2. Орлого нотлох баримт /гадаад сургалт/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах

1. Иргэний үнэмлэх 

2. НД-ийн лавлагаа   

3. Төрсний гэрчилгээ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д: Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  

2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/

3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/

4. Орлого нотлох баримт /файл/

5. Худалдах худалдан авах  /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/, захиалгын гэрээ бол нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах

1. Иргэний үнэмлэх   

2. НД-ийн лавлагаа    

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох emongolia цахим үйлчилгээний нэгдсэн сангаас гарах

2. Иргэний үнэмлэх   

3. НД-ийн лавлагаа 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.