БНХАУ: Авлига авсныхаа төлөө цаазын ял сонсжээ

Хятадын төрийн өмчит "China Huarong" хөрөнгийн удирдлагын компанийн тэргүүн асан авлига авсан хэргээр цаазын ял сонсон, ойрын жилүүд дэх эдийн засгийн гэмт хэргийн хамгийн хатуу шийтгэлүүдийн нэгийг хүлээв.

58 настай Лай Сяоминийг Тяньжиний иргэдийн хоёрдугаар шүүхээс авлигын хэргээс гадна албан тушаалаа урвуулан ашигласан болон хоёр хүнтэй гэрлэсэн зэрэг хэрэгт мөн буруутай гэж үзэн, яллажээ. Тус улсын шүүхээс авлигын хэргүүдэд бүх насаар нь хорих, эсвэл цаазаар авах ялыг хоёр жилийн дараа хөнгөрүүлэх шийтгэлийг оноох нь элбэг байдаг хэдий ч байна.

Шүүхийн тогтоол дээр Лайг асар их хэмжээний хээл хахууль авсныг тэмдэглэсэн байна. Тэрээр хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын гэрээ байгуулах, бусдыг албан тушаал ахихад нь туслах болон бусад давуу тал өгөх зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласныхаа хариуд гэнэ. 

Тэрээр мөн 25 сая гаруй юань буюу бараг дөрвөн сая ам.долларын төрийн өмч хөрөнгийг шамшигдуулж, анхны эхнэртэйгээ гэрлэсэн хэвээр байхдаа хоёр дахь гэр бүл эхлүүлсэн гэх хэргүүдээр ял сонсжээ. 

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.