СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-01

Х.Баттулга: Өрх бүрт нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох санаачилгыг дахин дэвшүүлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид Монголын ард түмэндээ хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Дээдсийн голомтоо залгамжилсан монголчууд аа!

Дэлхий даяар түгэн суурьшсан элэг нэгт монгол угсаатнууд аа!

Шинэ он эхлэхэд хэдхэн хором үлдлээ. Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүллийг тээсэн 2021 он айсуй.

Улиран одож буй 2020 оныг дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахад нийтдээ зориуллаа. Гурав дахь мянганы хорь дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан, ийм жил болж өнгөрлөө.

Монгол Улсын төр засаг ард иргэдийнхээ амь нас, аж амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнол хийгээд шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд цаг алдах эрхгүй гэдгийг энэ цаг үе бидэнд нотлон харууллаа.

Одоогоос яг нэг жилийн өмнө, 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудынхаа өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан мэт санагдаж байна.

Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ.

Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.

Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.

Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн.

Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье!

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай!

 

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (22)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.5

Shin oni bayriin mind ajildan amjint hvsii

Зочин
3 жилийн өмнө
66.181.188.124

oor yum hvsej blaa getel boov avahaar bolloo

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.171

сүртэй юм хэлэх бх гэсэн чинь юу ч гээд бган

Туяа
3 жилийн өмнө
66.181.161.118

тусдаа гараахгүй бол өгхгүй юм уу

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.5

Зөвөө зөв өөр яахав дээ чадал нь

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.71

сая төгрөгөө яаралттай өгөөсэй дөө бусдаар ч яахав

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.115

Hezee uguh boloo

Иргэн
3 жилийн өмнө
107.77.202.103

Өөрийнхөө овшорт байгаа мөнгийг эхлээд аваад ирээч . Худлаа боовон чихэлчээд шаагаад байхын

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.58

Энэ одоо яаасан ч ухамсргүй юм бэ дэ хүнииг доромжлох ямар эрхтэй юм чи өөрөө ямар болоод ингэж хэлдэг байна аа ямар хүмүүжилгүй юм чи энэ ээс илүү яаах юм сая сая төгрөг өгнө л гэж байна ер нь өгөхгүй байсан ч яаадаг юм авч байх албатай ч биш улс орны минь эдиин засаг ямар байгаа билээ энэ их өвчин тахлыг хажуугаар хэцүү байна шдээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.92

Хүүк хулгайч өгч харагдаач, өгсөн нэр зүүгээд өөрөө казиноод нь шуналын дэв. Ардын намын луйварчид сэтгэл нь ханаагүй цагт ард түмний амьдрал дээшлэхгүй.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.92

Хүүк өхгүй өөрөө казино тоглохыг бодно. Ардын намын хулгайч нар цадаагүй цагт ард түмний амьдрал дээшлэхгүй. Ард түмэн минь бүү горьд

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.99

Хүмүүс юм ойлгохгүй юм аа монгол минь мандаг ээ төрийн сүлд минь өршөө

Доогий
3 жилийн өмнө
202.9.40.50

Зөв санал санаачилга гаргаж байгаа ерөнхийлөгчдөө талархлаа.Шинэ оны мэнд хүргэе.Цар тахал бидэнд үндэсний үйлдвэрлэлээ өөд нь татаж дотооддоо хэрэгцээгээ хангахыг санууллаа шүү дээ

Shure
3 жилийн өмнө
66.181.181.147

Zow zow eronhiilogcndoo bayrlalaa ard tumnii ediin zasag tuildaj bn

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.68

Amidral hetsuul bna shuu dee nohor bid hoer barilagiin ajilhiideg odoo ymarch orlogo alga horoo duureg ni anhaaral tavihgui hetsuuhen l bna

Amgaa
3 жилийн өмнө
202.126.89.37

Ерөнхийлөгч өөрийнхөө оффшор дансны талаар ямар нэгэн тайлбар хийчихээд энэ тухай яривал зүгээр дээ. Ер нь ямар ч хүн сонгочихсон юм бүү мэд. Ямар ч байсан эдийн засаг хууль зүйн талаар мэдлэг муутай юм шиг санагддаг. Энэ нэг сая төгрөг амлана гэдэг нь "үүрэхийг нь чи үүр янцаглахыг нь би янцаглая"гэдэгтэй адил. Ард иргэдэд ерөнхийлөгч мөнгө өгсөн юм шиг санагдах боловч ачааллыг нь засгийн газар үүрнэ

Bazardorj
3 жилийн өмнө
66.181.161.123

Eronhilogchdoo bayarlla

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

эгээонн

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

энэ мөнч сүрхий амаллат байнадаа биелэх болтугай төрийн тэргүүндээ шинэ оны мэнд хүргэе

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

заза иим зүйл амаллах гээд байсан юм уу түүнийхээ оронд арихнийхээ үйлдвэрийг цөөлвөл яаасан юм болдоо одоо арих зарахгүй болохоор сэтгэл санаа тайван айх аяуулагүй амгалан байх юм гэв ч зарим хүмүүс өндөр үнтэй арих зараад л байнадаа нэг үеээ бодвол гадууо гудманд арихчин байхгүй шүү байнадаа төрийн тэргүүн минь

zochin
3 жилийн өмнө
66.181.161.22

Arhi zarahgvi bj boldoggvo ym bhdaa

Энхцэнгэг
3 жилийн өмнө
211.36.158.164

Цалингийн зээл тэглэнэ гэж ярьж байсан ард түмэн түүнийг л хүлээж байнадаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.