TREND LIVE: Загвар өмсөгч Г.Оюунгэрэл, С.Төгс нарын нэгэн жаран
Загвар өмсөгч С.Төгсийн хөтлөн хүргэдэг шоу нэвтрүүлгийн зочноор Топ модель Г.Оюунгэрэл оролцсон ба энэхүү дугаарт "12 жил буюу нэгэн жаран" гэж өөртөө 100 хувийн итгэлтэйгээр ярьсан яриа нь өнөөдөр цахимд трэнд бичлэг боллоо.
Дорно дахины он тооллоор таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг. Энэ цаанаа гүн утгатай ба мод, гал, шороо, төмөр, усыг таван махбодыг өнгөөр төлөөлүүллэг. Тухайбал, модыг хөх, галыг улаан, шороог шар, төмрийг цагаан, усыг хар гэх мэт.
Энэ өнгийн дэс дарааллаар хөх хулгана, хөхөгчин үхэр, улаан бар, улаагчин туулай, шар луу, шарагчин могой гэх мэтээр эр, эмээр салаавчлан тоолдог. Ингэж тоолоход 1-р хулгана хөх, 2-р хулгана улаан, 3-р хулгана шар, 4-р хулгана цагаан, 5-р хулгана хар болох бөгөөд бүх амьтан энэ мэтээр таван өнгөөр тоологдоно. Энэ нь арван хоёр жил таван удаа давтагдана гэсэн үг. Тэгээд энэ таван арван хоёр жилийг жаран жил буюу нэг жаран гэж нэрлэдэг ажгуу.
Энэхүү трэндээр шог зураагч С.Цогтбаяр бүтээл туурвижээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.