АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв, Эрэн сурвалжлах | 4 долоо хоногийн өмнө

Жирэмсэн эмэгтэйгээр өвлийн хүйтэнд бой хийлгэчихээд цалинг нь өгөөгүй гэв

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран “Малчдад ээлтэй төр” хүмүүнлэгийн төслийг энэ оны аравдугаар сараас  11 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн.

Уг төслийн хүрээнд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн малчдаас онд орох найдваргүй, нэн туранхай малыг 30,000 төгрөгөөр, 30,000 гаруй толгойг худалдан авсан талаар “Өнөөдөр” сонин өмнө мэдээлсэн.

Энэхүү ажилд ЗХЖШ-ын харьяа анги нэгтгэлүүдээс эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, бүр жирэмсэн эмэгтэйгээс бүрдсэн 1000 гаруй алба хаагчийг өдрийн 75,000 төгрөгийн томилолтын зардлаар ажиллуулна. Үүнээс 50,000 төгрөгийг та нарын гарт олгоно. Үлдсэн 25,000 төгрөг нь армийн хэрэгцээнд зарцуулагдана хэмээн авч явсан байна.

Ингээд та бүхний харж буй цэргийн цуваа намрын хүйтэн өдөр Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийг чиглэн хөдөлсөн бөгөөд аравдугаар сараас 11 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд алба хаагчид Баянхонгор аймгийн Баянцагаан (Ерөнхийлөгч Х.Баттулгын аав Ж.Халтмаа тус сумын уугуул), Баян-Өндөр сумын соёлын төв, сургуулийн дотуур байранд байрлан өдөрт 1000 доошгүй бог малыг нядалж байжээ.

Цэргийн алба хаагчид “Бой хийсэн томилолтыг хэзээ олгох, яагаад олгохгүй удаад байгааг” эрх бүхий албан тушаалтнаасаа асууцгаахад “тэр мөнгө армийн хэрэгцээнд бүрэн зарцуулагдахаар болсон” хэмээн хариулсан байна.

Зэвсэгт хүчний 1000 гаруй алба хаагчийг мал нядалгаанд ашиглахаар авч явах ажлыг ЗХЖШ-ын Ар талын газрын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа Ө.Ганцоож удирдан зохион байгуулжээ.

Намрын сэрүүнд зэвсэгт хүчний анги нэгтгэлийн 1000 гаруй алба хаагчийг дайчлан ажиллуулчихаад цалин хөлсийг нь яагаад олгоогүй болохыг МҮХАҮТ-аас тодруулахад “Энэ төсөл онд орохгүй малыг устгалд оруулж, түүнээс авч болох арьс, нэхий зэргийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготойгоор хэрэгжсэн. МҮХАҮТ-ын хувьд малыг малчдаас худалдан авах төлбөр мөнгийг төлөх, нядалгаанаас гарсан арьс нэхийг савхин эдлэлийн компаниуд руу хуваарилах зэрэг зуучийн үүргийг гүйцэтгэсэн. Тухайн ажилд оролцсон цэргийн алба хаагчдын цалин хөлс, томилгоотой холбоотой асуудлыг ЕТГ бүрэн хариуцаж ажилласан” гэв.

ЗХЖШ-аас хариу тайлбар авахаар Жанжин штабын дарга Д.Ганзориг генералын 512631** утас руу удаа дараа залгасан боловч авсангүй. 

Мөн ЕТГ-ын хэвлэлийн ажилтнаас уг асуудлыг тодруулахад "цахим хуралд сууж байна мессеж бич" гэсэн мөртлөө мессежид мөн л хариу өгсөнгүй.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

МОНГОЛ хүн
4 долоо хоногийн өмнө
103.212.117.70

БИ АЖИЛЛАСАН ЦАЛИНГАА ХАНГАЛТАЙ АВСАН ШҮҮ.

Зочин
4 долоо хоногийн өмнө
103.212.117.70

Баттулга төмөр замд ажиллаад МӨНГӨ өгөөгүй гэсэн яриа тараахыг хөдөөний хүмүүст утсаар хэлсэн байна шүү

Зочин
4 долоо хоногийн өмнө
103.212.117.70

АЛТАНХУЯГ УУ ХҮРЭЛСҮХ ҮҮ

Зочин
4 долоо хоногийн өмнө
202.9.47.21

Jenco ch jonhuu hutgadag l hunahuu dee

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.