СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Монгол газар”-ын Ц.Мянганбаярын залилангийн хэрэг шүүхэд шилжжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

“Алтны магнат” хэмээн нэгэн цагт нэрийдэж явсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр бусдыг залилан мэхэлсэн хэрэгт холбогджээ.

Тэрбээр Х.Даржаа гэх, өмнө нь бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлж байсан нэгэнтэй хамт Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн хэрэгт холбогдоод байгаа гэнэ. Тиймээс тэднийг НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт заасан “Бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

Ц.Мянганбаярын хувьд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдол ганц энэ биш. Тэрбээр Орхон голыг бохирдуулсан хэрэгт гүйцэтгэх захирал У.Даш тэргүүтэй 50 гаруй хүний хамт шалгуулж, нөхөн сэргээх нэрээр гэрээ байгуулан алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн билээ.

Үүнээс хойш “Монгол газар” ХХК-ийнхаа дампуурлыг 2015 онд зарласан бөгөөд тус компани нийгмийн даатгалд 10, Монголбанканд 30 гаруй, аж ахуйн нэгжүүдэд олон тэрбум төгрөгийн өртэй хэмээн тухайн үед хэвлэлд мэдээлж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
150.129.140.1

Олигтойхон хужаа залилж чадахгүй бна уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.