АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 2 сарын өмнө

ХАЛУУН СЭДЭВ: О.Бямбадорж: "Чингис хаан" банкинд хадгалуулсан мөнгөө авах гэж бүтэн жил гуйж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө

Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 сарын өмнө

"LIVE" телевизээс бэлтгэн хүргэдэг "ХАЛУУН СЭДЭВ" ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт "Чингис хаан" банкны хохирогч О.Бямбадорж оролцлоо. Тэрбээр БСШУСЯ-ны захиалгаар орон нутагт сургуулийн барилгын ажил барьж олсон бүх мөнгөө "Чингис хаан" банкинд хадгалуулчихаад буцаан авч чадахгүй арван сар болж байгаа юм. 

"Чингис хаан" банкны хохирогч О.Бямбадорж:

-Би "Чингис хаан" банканд харилцах дансаа 2018 онд нээж байсан. Энэ банкнаас мөнгөө авахаар хөөцөлдөж явахдаа надаас гадна маш олон хүн, аж ахуйн нэгж мөнгөө авч чадахгүй байгааг олж мэдсэн. 

Биднийг хохироосон шалтгаан нөхцөлийг хайж байгаад МАН-ын бага хурлын гишүүнээр ажилладаг гурван хүнээс болж "Чингис хаан" банк доголдсоныг мэдлээ. Ш.Бүтэд гэх хувьцаа эзэмшигч нь мөн л олон тэрбум төгрөгийн зээл аваад түүнийгээ хөдөө аж ахуйн салбарт оруулчихсан гэж байна.

Энэ асуудлыг шалгаж шийдвэрлэж өгөөч хэмээн Монголбанк, АТГ-т гомдол гаргасан боловч ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авахгүй нэг нэгэн рүүгээ шидэж өөрсдөөсөө холдуулаад байгаад гомдолтой байна.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.