Видео: Үсчин, гоо сайхан, номын дэлгүүрийг яагаад нээсэнгүй вэ

Энэ сарын 14-нд буюу даваа гарагаас 34 салбарын үйл ажиллагааг нээхээр болсон ч уг жагсаалтад үсчин, гоо сайхан, архив, ном, бичиг хэргийн дэлгүүр зэрэг худалдаа үйлчилгээний салбарыг багтаагүйд иргэд болон тус салбарынхан гомдолтой байгаагаа илэрхийлж байна.

Дээрх 34 салбар дотор гэрэл зургийн газар, цүнх захиалга засвар хүртэл орсон мөртлөө иргэдийн хамгийн их хэрэгцээтэй номын дэлгүүр, бичиг хэргийн дэлгүүр, үсчин, гоо сайхны салбар багтаагүй ажээ. Иргэдийн дунд олон нийтийн бөөгнөрөл үүсэхгүй салбарт мөртлөө ямар учраас нээгээгүйг гайхаж байна. Тэгвэл дээрх салбарт ажилладаг хүмүүсийн байр суурийг тодрууллаа. 

Б.Дөлгөөн: Өдрийн орлогоороо амьдардаг байсан үсчингүүд цаашид тэсэхгүй

50401040 2047660375347046 2941467623214284800 o

Монголын Залуу үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн Б.Дөлгөөн: Энэ сарын 14-нд үсчин, гоо сайхны салбарыг нээнэ гэсэн хүлээлттэй байсан. Бүх салбар хүнд байдал байгаа. Монголын Залуу үсчин, гоо сайханчдын холбоонд хотын захаар үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайханчид хамрагддаг. Эдгээр иргэдийн хувьд өдөр, өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг байсан. .

Иргэд номын дэлгүүр нээгдэхийг хүлээж байна

104937098 3053697674713262 4825161498557107560 o

“Интерном” номын дэлгүүрийн маркетинг хариуцсан менежер Э.Мөнхзагар: . Кофе шофоор үйлчлүүлж байгаа иргэд амны хаалт, бээлийгээ авч таарна. Номын дэлгүүрт бол зайгаа аваад үйлчлүүлэх боломжтой. Гэтэл номын дэлгүүрийг нээсэнгүй. Номын дэлгүүрт бөөгнөрөл үүсэх нь бага. . Энэ сарын 1-нээс онлайн хүргэлт хийж эхэлсэн ч борлуулалт бол тийм ч өндөр биш байна. Иргэдийн хувьд номын дэлгүүр нээх хүсэлтийг удаа дараа ирүүлж байгаа.

Д.Индра: Номын сан нь олон нийтэд үйлчилдэг тул нээгдэхгүй

121113548 988224628345515 2578824098740745779 n 20201008073823

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра: Номын сангийн нэг номын өдөрт 2-3 хүн хэрэглэх боломжтой. Цаашлаад халдвар тархах хамгийн эрсдэлтэй газар учир номын санг одоогоор бол нээхгүй. Халдвар гарсан тул ном ариутгагч, тоос сорогч төхөөрөмж зайлшгүй худалдан авах хэрэгцээ гарч байна. Иймд 2021 оны төсөвтөө дээрх тоног төхөөрөмжийг номын сангийн дөрвөн салбартаа худалдан авахаар судалж, төлөвлөж байна.

Дээрх салбарын ажилчид Улсын онцгой комиссыг гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна. Тэдний хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах боломжтой гэдгээ дурдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.