TREND LIVE: "Хүчит шонхор"-т болсон зодоон

Гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өнөөдөр дэлгүүр, зах, худалдааны төвүүд ачаалал ихтэй байлаа. Иргэд "Хүнсний нөөц хангалттай бий" гэсэн төрийн байгууллагуудын мэдэгдлийг үл тоон, өргөн хэрэглээний бараа, тэр дундаа мах, гурил их хэмжээгээр худалдан авч, нөөцөлж байгааг бид та бүхэнд шууд дамжуулан хүргэсэн

"Хүчит шонхор" зах дээрээс махны үнэ сурвалжилж байсан mass.mn-ий шууд дамжуулалт дунд зодолдож буй хоёр эрийн бичлэг өнөөдөр цахим орчинд хамгийн их сэтгэгдэл дагуулсан бичлэг болсныг "TREND LIVE" онцолж байна. Зарим нь фотошоп хийн "Энэ цэнхэр цамцат энд тэнд дандаа зодолдож явдаг юм" хэмээн бусдыгаа хөгжөөж байлаа. 

Нөгөө талаар, зуд болохоор нохой зоолно гэгчээр халдварын сургаар махны үнийг өсгөж, жирийн иргэдийг хүртэл талцуулан, зодоон цохионд хүргэж байгаа ченжүүдтэй хариуцлага тооцох ёстой хэмээн бухимдаж байгаа иргэд ч цөөнгүй байлаа. Нөгөөтэйгүүр, зодолдсон ч гэсэн амны хаалтаа зүүнэ шүү хэмээж байлаа. 

125028785 173478331080397 1664539539758059753 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.