1кг "Мөс"-ний хэрэгт гаалийн ажилтнууд шалгагдаж байна уу

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд "Жоби" хочит Түвшинжаргал гэгчийг саатуулан шалгахад олон улсын шуудан илгээмжээр олны хэлж заншсанаар "мөс" хэмээн хар тамхи 1кг-ийг тээвэрлэж яваад баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн

Түвшинжаргал нь энэхүү хар тамхиа олон улсын шуудан илгээмжээр авсан байдаг. Хэдийгээр Гаалийн ерөнхий газарт хар тамхи илрүүлэх багаж байдаг боловч, яагаад ч юм тэр нь тэр үед "ажиллаагүй". Ковид-19 тахлын дэгдэлттэй холбоотойгоор гаалийн ажилтнууд аливаа ачаа, тээшийг ариутган, халдваргүйжүүлэх их албатай болсон учир хамар доогуур нь гаргасан. Тэр ч байтугай Түвшинжаргалтай хамт гаалийн хоёр ажилтан шалгагдаж байна гэсэн мэдээлэл тархжээ. Бид энэ мэдээллийг холбогдох албанаас тодрууллаа. 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэж мэдэгдэв. 

"Жоби" хочит Түвшинжаргалын хувьд Хар тамхитай тэмцэх газрынханд хоёр удаа баригдан шалгагдаж байсан ч яагаад ч юм шүүхээс эрх чөлөөтэй болж байжээ. Мөн тэрээр хар тамхины хэргээр БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн шүүхээс есөн жил хорих ялаар шийтгүүлэн, ялаа эдэлж байгаад эх орондоо ирсэн ч засрал аваагүй нь саяны өдүүлсэн хэргээс нь харагдаж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.