СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-23

УИХ-ын чуулганд Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нараас бусад Засгийн газрын гишүүд орж ирсэнгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 16:00 цагт эхэллээ. Чуулганы өглөөний ирцийн бүртгэлээр нийт 40 гишүүн ирсэн учир чуулганыг ийнхүү эхлүүлжээ.  Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа нараас бусад Засгийн газрын гишүүд орж ирсэнгүй.

Хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд ханшийн өсөлтийн асуудал хэлэлцэх ёстой байсан ч холбогдох сайд, гишүүд нь орж ирээгүй учир уг асуудлыг хойшлууллаа.

Харин хэлэлцэх асуудлын дараагийн буюу Ерөнхийлөгчийн хоригийг яг одоо хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнийлөгчийн хоригийн асуудалд МАН-ын бүлэг болоод, Төсвийн байнгын хороо хэлэлцэж ямар шийдвэрт хүрснийг танилцуулж байна.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.