TREND LIVE: Онлайн худалдааны хайнга менежер
Турк онлайн захиалгын менежер бүсгүйн хайнга хариултыг өнөөдрийн "Трэнд лайв" булан онцолж байна. Тэрээр лайв хийх үедээ бараа захиалсан иргэдийн асуултад шулуухан хариулсан бөгөөд "Ямар хайнга хариулдаг юм бэ гэх юм. Хоёр пэйжийн 800-900 захиалгыг нэг бүрчлэн би мэдэхгүй шүү дээ. Ой ухаан сайжруулдаг зүйл байна уу?" хэмээн сурж байх юм.
Ингээд хөгжилтэй асуулт, хариултын зах зухаас хүргэе.
-Оранж пүүзтэй хамт захиалсан бараа маань?
-Өө, тэр чинь надад ч ирээгүй байна.
-17-ны бараа маань баталгаажсан болов уу?
-Баталгаажаа байлгүй дээ.
-Дөрвөн ширхэг гутал ирээгүй байсан?
-Очих байхөө.
-Битүү чанагч хэзээ ирэх вэ?
-Болоогүй байхөө. Эндээс гараа ч үгүй байгаа юм чинь.
-Поло ялгасан уу?
-Поло моло чинь бууцөөн.
-Хавар, намрын гутал хэзээ ирэх вэ?
-Нэг нартай өдөр очих байлгүй дээ... хэмээн хариулж байх юм.
Тэрээр энэхүү хайнга хариултынхаа талаар "Тасралтгүй 8 цаг лайв хийгээд 3-4 цаг унтаад 7 хоног бүр 5-10 тонн ачаа гаргаад ирэхээр ёстой ой санамж цаашаа болдын байна шүү. Хар шөнө энэ бичлэгийг хийгээд пэйжний минь хандалтыг ихэсгэж өгсөн энэ хүн олдвол 1 сая төгрөгөөр шагнана шүү" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.