Швед яагаад ганцаараа хөл хорио тогтоосонгүй вэ?

Швед улс коронавирусийн халдварын үеэр дэлхийн ихэнх орнуудтай адил хөл хорио тогтоосонгүй. Шведэд бага сургуулиуд нээлттэй байгаа ба ихэнх бизнесүүд ч үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Ресторан, баар нээлттэй хэвээр, мөн ачаалал ихтэй байна. Европын холбооны гишүүн улсуудын иргэд Шведээр чөлөөтэй гарч, орох боломжтой. 50-иас дээш тооны хүмүүсийг цугларахыг хориглосон ч олон нийтийн газраас зайлсхийж гэртээ байх нь сайн дурын асуудал ажээ.

Гэвч Шведэд коронавирусээр өвчлөн нас барсан хүний тоо 1,300 даваад буй энэ үед Шведийн арга барил ихээхэн шүүмжлэл амсаж байна.

Тус улсын халдварт өвчний ахлах судлаач Андерс Тегнелл Шведийн арга барилыг "Халдварын тархалтыг удаашруулж, эрүүл мэндийн үйлчилгээг хэт ачаалалд оруулахгүй байхын тулд" хэмээн тайлбарласан бөгөөд тэрээр хүн амын зарим хэсэг коронавирусийн эсрэг дархлаатай болох нь чухал гэж үзэж байгаа ажээ.

Зарим шинжээчид Шведийн арга барил хүн ам зүйтэй нь холбоотой гэж дүгнэж байна. Тус улсын өрхийн 50-иас дээш хувь нь ганцаараа амьдардаг ба хүн амын нягтрал нь харьцангуй бага буюу нэг квадрат км тутамд 25 орчим хүн ноогддог. Үүнтэй харьцуулахад, Италид 205 хүн, Их Британид 259 хүний нягтралтай байдаг аж.

sweden

Харин Швед улс вирусийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй байгаа гэдэг нь буруу ойлголт юм. Засгийн газраас Их, дээд сургуулиуд хааж, ахмад настнуудад гэртээ байхыг зөвлөж, хүмүүс боломжтой бол гэрээсээ ажиллаж байна. Мөн, хүнсний дэлгүүрүүд үйлчлүүлэгч болон кассчин хоёрын хооронд шилэн тусгаарлагч суурилуулж байгаа аж. Баар, кафед олноор цугларсан иргэдийг харах гайхмаар ч тэд бүгд өндөр эрсдэлийг мэдэж байгаа хүмүүс бөгөөд, гэртээ байхыг сонгосон хүмүүс ч олон бий.

Эх сурвалж: The Guardian, Vanity Fair

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.