СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ олон улсын нислэгээ өнөөдрөөс бүрэн зогсоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ноос эхлэн ОХУ олон улсын ердийн болон захиалгат агаарын тээврийн үйлчилгээнүүдээ бүрэн зогсоолоо. Авиа компаниуд зөвхөн Оросын иргэдийг эх орон луу нь буцаах нислэгүүдийг үйлдэх аж. Харин энэхүү хориг нь ачаа, шуудан, ариун цэврийн болон хүмүүнлэгийн тээвэрт хамаарахгүй ажээ.

ОХУ-д хоёрдугаар сарын 1-нээс олон улсын нислэг аажмаар буурч эхэлсэн. Хязгаарлалтыг хэд хэдэн үе шаттайгаар нэвтрүүлсэн бөгөөд эхний ээлжинд БНХАУ, БНСУ болон бусад хэд хэдэн улс руу нислэгүүд зогсоосон бол дараа нь Испани, Итали, Герман, Франц руу нисэхээ болин, эцэст нь бүх Европын хүрээнд хорио тогтоожээ.

Гэсэн хэдий ч Оросын агаарын тээврийн компаниуд орос иргэдийг гадаадаас авчрах ажлыг үргэлжлүүлсээр байна. Гуравдугаар сарын 14-25-ны хооронд 52 мянга гаруй ОХУ-ын иргэд эх орондоо буцаж иржээ.

Эх сурвалж: tass.ru

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.