Хонконг-Макаог холбосон далайн гүүр нээгдлээ

Далай тэнгисээр дамжин хуурай газрыг холбосон дэлхийн хамгийн урт гүүр өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнөөдөр өглөө Жухай хотод болсон нээлтийн арга хэмжээнд Хятадын дарга Си Зиньпин оролцсон байна. Мөн Гуандон, Хонконг, Макаогийн өндөр дээд албан тушаалтнууд нээлтийн арга хэмжээнд байлцлаа.

5bce8bdba310eff3690231ff

.

Хонконг, Макаогийн тусгай бүсийг авто замаар холбосноор эдийн засаг, худалдаа, тээвэр зуучлал болоод аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш том түлхэц болно гэж хүлээж байна. Аялагчид эдгээр гурван газрыг ердөө нэг цагийн дотор тойрох боломжтой боллоо.

macau hongkong bridge004

Хувийн автомашинуудад тусгай зөвшөөрөл олгоно

Мөн олон нийтийн тээврийн хэрэгсэл одоогоор үйлчлэхгүй гэжээ. Эхний үед ачаалал ихтэй байх ч .

Гүүрэн дундуур гаргасан газар доорх 6,7 км хонгилын хоёр захад хиймэл арлууд хийж холбосон байна. Ингэснээр усан замын тээвэр хийж байгаа завь, хөлөг онгоцуудын урсгал хөдөлгөөнд саад болохгүй гэжээ.

yanglei 001 fd35076f27f2fb0c978593bdfb2d4095 1 960x576

Тусгай бүсүүдийг Хятадад уусгах гэж байна уу?

Дотооддоо эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдэх эрхтэй тусгай бүс Хятадад хоёр бий. Коммунист намын эрх баригчид тусгай бүсүүдийн холбоо харилцааг сайжруулж, тээвэр зуучлалыг хялбарчилж байгаа нь уусган нэгдүүлэх гэсэн санаа байж болох юм гэж хардаж сэрдэх ажиглагчид байна.

Нөгөө талаас гүүрний бүтээн байгуулалтын ажлыг далайн ховор амьтдын нэг төрөл цагаан далайн гахайн тоо толгойг бууруулна гэж эсэргүүцжээ. Хонконгчуудын зүгээс татварын санг дэмий зүйлд зарцууллаа хэмээн шүүмжилж байна.

5bce5a0ea310eff369021a66

Өрнөдийн хэвлэл  мэдээллийн хэрэгслээр гүүрээр зорчих иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар хөндөн бичжээ.

Эх сурвалж: www.theguardian.com, www.chinadaily.com.cn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.