Э.Даваачимэг Ирина Ологонова, Ки Зан нарын ялсантай хүч үзнэ
Э.Даваачимэг Ирина Ологонова, Ки Зан нарын ялсантай хүч үзнэ
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг 1/8 шигшээ барилдаанд залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Сеемаг оноогоор цэвэр (11:0) яллаа. Тэрбээр 1/4 шигшээд ОХУ-ын Ирина Ологонова, БНХАУ-ын Ки Зан нарын ялсантай хүч үзнэ.
Б.Шоовдор Женна Буркертийг ялж шөвгийн наймд шалгарлаа
Будапешт-2018 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Б.Шоовдор 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр буулган авч шөвгийн наймд шалгарлаа. Б.Шоовдор шөвгийн наймд Украины Софья Боднир, Энэтхэгийн Сарита Саритай нарын ялсантай барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.