LIVE: Т.Хүрэлбат: Т.Чимгээг өнөө маргаашгүй суллагдана гэж хүлээж байна

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн ялтан Т.Чимгээгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзлаа. Уулзалтын дараа сэтгүүлчидтэй уулзаж, дараах тодруулгыг өгсөн юм. 

 Өмгөөлөгч С.Оюунцэцэг: Шинээр баримт илэрсэн учир өнөөдөр бид нар УЕП-ын орлогчтой уулзлаа. 14 хуурцаг бичлэг бий. Гүйцэтгэх ажиллагааны шугамаар нотлогдсон гээд бидэнд бичлэгийг үзүүлдэггүй байснаа гурван шатны шүүхийн шийдвэрийн дараа ил болгосон. Гэтэл эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байна шүү дээ. 

Мөн

 Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Нөхцөл байдал нааштай байгаа болохоор өнөө маргаашгүй суллагдах юм шиг хүлээгээд байна л даа.

 Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Т.Чимгээ амьдын хагацал үзсэн. Манай гэр энэ хэргээс болж хангалттай хохирлоо. Зохиомол хэрэг гэдгийг нь монголын ард түмэн харлаа шүү дээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.