Кантон үзэсгэлэн худалдаа намрын нээлтээ хийлээ

. “Кантон” үзэсгэлэн яармагийн намрын цуврал Гуанжоу хотод эхэлсэн байна. 20,000 гаруй пүүс компани, 200,000 худалдан авагч хоёр жилд нэг удаа болдог 124 дэх үзэсгэлэн яармагт оролцоно. 

Хятадын хамгийн том худалдан авагч болон борлуулагч зах зээл бол АНУ. Хоёр гүрний хооронд худалдааны дайн эхэлснээс хойш Америкийн үйлчлүүлэгчид захиалгаа нэмээгүй гэж Хятадын орон нутгийн үйлдвэрлэгчид Reuters агентлагт ярьсан байна. .

1957 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж ирсэн Кантон үзэсгэлэн яармаг бизнесээ хөгжүүлэх зорилготой хүн бүрийн өмнө нээлттэй. Өнөөдөр нээлтээ хийсэн үзэсгэлэн худалдаа хагас сар үргэлжилнэ. Гурван ерөнхий хэсэгтэй. Нэгдүгээрт цахилгаан бараа бүтээгдэхүүн, барилгын материал, хоёрдугаарт гар урлал, бэлэг сэлт, тавилга, хүнсний бүтээгдэхүүн, гуравдугаарт  хувцас, гутал, цүнх, эм бэлдмэл зэрэг багтжээ.

 macauhub

Эх сурвалж: www.cantonfair.net

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.