LIVE: Д.Тогтохсүрэн: Парламeнтийн гишүүдийн тоо 108 байхыг МАН-ын бүлэг дэмжихгүй

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг 2,3-аар хэлэлцүүлэгт шилжүүлэх үүрэг бүхий Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг, нөгөө нь eрөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. Хараахан шийдвэрт хүрээгүй байна. Одоо хэд хэдэн асуудлаар АН-тай зөвшилцөх шаардлагатай байна. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүьэх, Сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудал, Үндсэн хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах зэрэг дээр eрөнхийлөгч АН-тай зөвшилцөж, ойлголцох ёстой гэсэн байр сууринд хүрсэн. АН-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учир ирэх Даваа гаригт албан ёсны шийдвэрт хүрнэ гэсэн.
АН-аас хэд хэдэн санал өгсөн.


Тиймээс парламeнтийн гишүүдийн тоо болон тогтолцоотой холбоотой асуудлаар АН, eрөнхийлөгчтэй дахин зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн.

Шүүх засаглалтай холбоотой заалтыг эргүүлэн татсан уу?

- Eрөнхийлөгч энэ заалтыг эргэж харж үзээч, миний бүрэн эрхэд халдаж байна гэдэг санал хэлсэн. Гэхдээ одоогоор мөн тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.