Альберто Фужиморид үзүүлсэн өршөөлийг цуцлав

Перу улсын экс Ерөнхийлөгч Альберто Фужиморид өнгөрсөн жил өршөөл үзүүлсэн боловч Засгийн газар ахмад дарангуйлагчид олгосон өршөөлийн хуулиа цуцаллаа. Үүний дараа Фужиморигийн бие муудаж түргэний машинаар эмнэлэгт хүргүүлжээ. Эрх баригчид түүнийг нэн даруй баривчилж, хорих газар луу буцаахаар шийдсэн байна.

Альберто Фужиморигийн өмгөөлөгч Мигуэл Перез давж заалдах шатны шүүхэд хандаж, баривчлах тушаалаа түдгэлзүүлэхийг хүссэн байна. . Фужиморигийн хүү твиттертээ “Өнөөдөр би тантай хамт дахин түргэний машинд явж байна. Үнэхээр гунигтай” гэсэн байжээ.

6,11

. Гэвч өнгөрсөн жил төрийн тэргүүн байсан Педро Пабло Кученьский өнгөрсөн жилийн зул сарын баярын өмнөх орой өршөөл үзүүлсэн. Энэ нь экс Ерөнхийлөгчийн биеийн байдлаас болсон гэж тайлбарласан ч бодит байдал дээр улс төрийн наймаа байсан гэж хардаг. Учир нь Фужиморид өршөөл үзүүлснээр Педро Пабло Кученьский итгэл үзүүлэх Конгрессийн санал хураалтад Фужиморигийн намаас дэмжлэг авсан юм.

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.