СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хобби: Э.Батбилэг: Шонхор шувуу хүнтэй нөхөрлөхөөрөө илүү зоригтой, дайчин болчихдог

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Махчин шувуу тэр дундаа эдлэг шонхор шувууг байгалиас нь өгөөш ашиглан барьж, түүнийг дүүгүүр ашиглан ан гөрөө хийхэд сургах дуртай нэгэн сонирхолтой хоббитой эрхмийг “Хобби” буландаа урьсан юм. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ч орчин цагт хуучран мартагдаж байгаа соёлын биет бус өв болох “Шувуулахуй”-н зан үйлийг өөрийн хобби болгосон “Монголын Шувуулахуйн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Батбилэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Хоёулаа яриагаа таны хобби болох шувуулахуйн зан үйлийг хэзээнээс хийж эхэлсэн талаар яриагаа эхэлье?

-Миний хувьд киноны орлон тоглогч мэргэжилтэй. Мэргэжил нэгт Болдбаатар ах маань “Монголын Шувуулахуйн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга хийдэг бөгөөд өөрөө шонхор шувуу тэжээдэг байсан. Үнэхээр сонирхолтой юм байна хэмээн шувууны талаар судалж, уншиж, хүмүүстэй уулзан өөрийн мэдэлгүй энэ урлагт дурласан. Зургаан жилийн турш шонхор шувууг судалж, сурган, тэжээж байна.

-Таны найз, анд нөхөр болох шонхортой хэрхэн танилцсан түүхээ хуваалцахгүй юу?

-. Зургаан сар орчмын өмнө Төв аймгийн Эрдэнэсант сумынх наах нь Лүнгээс барьж авч байсан. Өвлийн улиралдаа тэжээгээд зуны улиралдаа байгальд нь эргүүлэн тавьдаг. .

-Тэгэхээр 4-6 сар тэжээгээд буцаагаад байгальд нь тавьчихдаг юм байна. Шонхор шувууг сургах ямар вэ?

-. Анх бол зан аашийг нь олох гээд нэлээн хэцүү, сандрахдаа шувуугаа алдах тохиолдол их байлаа. Миний хувьд харцага, сар, эдлэг шонхор шувууг тэжээж байсан. Байгальд нь эргүүлэн тавьдаг ч араас нь яасан бол хэмээн санаа зовдог.

Хүний гар дээр удахаараа улам зэрлэгшээд хүнээс айхаа болиод хоолоо сайн олж иддэг болчихдог. Зэрлэгээрээ буюу байгаль дээрээ хүн амьтнаас айгаад хүнтэй газар очиж идэш, ан барьдаггүй. Шонхор шувуу хүнтэй нөхөрлөхөөрөө илүү зоригтой, дайчин болчихдог.

-“Шувуулахуйн зан үйл”-ийн талаар манай уншигчдад тайлбарлаж болох уу?

-. Гэхдээ XVII зууны үеэс мартагдаж эхэлсэн. Манжийн дарлалд ороод, түүнээс хойш мартагдаж, алга болж байсан соёлыг 300 гаран жилийн дараа дахин сэргээсэн. “Монголын шувуулахуйн холбоо”-г 2000 онд байгуулсан бөгөөд бид тасарч, мартагдсан соёл буюу шувуулахуйн соёлыг эргэн сэргээх, олон түмэнд таниулах, бэртэж гэмтсэн шувууг эмчилж байгальд нь тавих ажлыг хийдэг. . Шувуулахуйн соёлыг өвлөн тээгчид маш ховор байдаг.

–Шувууг байгалиас нь хэдийд авч, хэрхэн гаршуулдаг вэ?

-Үүрнээсээ эцэг эхтэйгээ гараад нэг, хоёр орчим сар нисээд сурчихсан шувууг авч сургадаг. Ихэнхдээ найман сараас арванхоёрдугаар сарын хооронд байгалиас нь дөрвөн сарын хугацаанд гар дээрээ аваад байгальд нь буцаагаад тавина. Бусад үед шувуу гуужна, үүрээ засна, өндөгөө дарах учраас авч болохгүй. . Түүний дараа гар дээрээ суулгаж сургана. Хамгийн хэрэгтэй зүйл бол арьсаар хийсэн, зузаан бээлий юм. Шонхор нь маш хурц, хүчирхэг гурван салаа хумстай бөгөөд, хүний шууг хуга базаж мэднэ. Мөн дүүгүүр тоглох буюу хиймэл өгөөш бэлтгэн өглөө орой бүр нисгэж, сургуулилт хийлгэнэ. 

Дүүгүүр тоглох нь бас их нарийн урлаг байдаг. Ингэснээр 14 хоногийн хугацаанд шонхор гар дээр ан хийж сурдаг. Сурсных нь дараа долоо эсвэл 14, заримдаа сарын зайтай ан хийлгэнэ. Байгалийн зэрлэг шувуу тул хоолоор нь өөртөө маш сайн дасгадаг.

-Таны хувьд урьд хэд хэдэн төрлийн шувуу тэжээж байсан гэлээ. Тус бүрийн онцлогоос дурдвал?

-. Шонхрын нүдний хараа их хурц бөгөөд их хурдтай шумбалт хийдэг. Огторгуйн тэнгэрээс сум шиг эгцлэн шумбалт хийн бууж ирэх шонхрын шумбалт хамгийн гоё мэдрэмжийг өгдөг. .

-Эдлэг шонхрын ааш зангийн онцлог ямар байдаг вэ?

-Ер нь бол шувуу болгон ондоо ааштай байдаг. . Цагаан шонхорын хувьд идэр есийн хүйтэнд Сибирьт идэх хоол нь хомсдсон үед орж ирдэг. Түүхэнд Чингис хаан 1000 цагаан шонхор шувуутай байсан гэдэг. Монголд эдлэг шонхор түгээмэл байдаг. Эгэл шонхор шувуу хавар, намрын цагт их нүүдлийн үеэр манай улсаар дайрдаг. Их хурдтай бууж ирдэг. . Амархан юм сурдаг шувуу бол 14 хоногийн дотор эзэн дээрээ ирээд сурчихдаг. Нас бие гүйцсэн шонхор хүнд дасна гэдэг хэцүү. Шувуу сургана гэдэг чинь их цаг зав зарцуулна. Хоолыг нь гар дээрээ суулгаж идүүлэх нь холгүй байдаг.

-Эдлэг шонхор шувууг тэжээх, сургах үед ямар хоол унд өгдөг вэ?

-. Шонхор шувууны хувьд өөрөө сэг зэм иддэггүй. Өөрийнхөө барьсан анг иддэг их дайчин шувуу. .

-“Андгай” шонхор шувууны хувьд одоогоор хаана байрлаж байна вэ?

-Сүүлд манайх орон сууцанд орсон болохоор байрандаа тэжээж байна. Урьд нь хашаандаа тэжээдэг байсан. Баас нь нэлээн үнэртэй ч шонхор шувуундаа хайртай мөн миний хобби учраас байрандаа хамтдаа байж байна даа. Машин бол шувууны үүр ш дээ байнга шувууны цангастай.

-Шонхор шувууны хувьд эр, эмээрээ ялгаатай юу, хэд насалдаг вэ?

-. Шонхор шувуу байгалдаа 15-20, хүний гар дээр гаршсан тэжээвэр шонхор бол 25 орчим насалдаг. Үржлийн хувьд гуравдугаар сард үрждэг, таван сард 4-5 өндөг гаргадаг үржил сайтай шувуу.

-Шувуулахуйн өв соёлыг та бүхэн олонд таниулж байгаа ч та бүхний барьсан үүрийг өөр зориулалтаар ашиглах тохиолдол байдаг гэсэн?

-Шувуулахуйн өв тээгч нар олон болоосой, шувуугаа хайрлаасай хэмээн хүсдэг. Байгаль хамгаалах төв, олон улсын байгууллага зэрэгтэй хамтран хөдөө орон нутгуудад 3000 гаруй шувууны үүр барьсан. Гэвч тэрхүү барьсан үүрийг маань малчин иргэд ондоо зүйлд ашиглан сүйтгэж буйд эмзэглэдэг.

Нэг эдлэг шонхор шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ нь маш өндөр буюу 16 сая хүрдэг. Гэвч дээрх мөнгөнөөс нэг ч төгрөгийг буцаагаад шонхор шувуугаа хамгаалах ажилд төсөвлөдөггүй

-Арабын улс руу эдлэг шонхор шувууг гаргадаг. Энэ асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Арабуудын хувьд шонхор шувууг хүндлэн тэжээн гаршуулан, уралдуулан тэрүүгээрээ баярхдаг байгаа. Миний хувьд Араб руу гаргах асуудалд сөргөөр ханддаггүй. Жилд 200-300 шувуу Араб руу гардаг. . Нэг эдлэг шонхор шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ нь маш өндөр буюу 16 сая хүрдэг. Гэвч дээрх мөнгөнөөс нэг ч төгрөгийг буцаагаад шонхор шувуугаа хамгаалах ажилд төсөвлөдөггүй. Манай холбооноос хамгийн ихээр тогонд цохиулж үхэж байгаа газарт хаврын улиралд судалгаа хийхэд 128 шонхор шувуу, 80 үлэг харцага, сар, бүргэд үхсэн байсан. Иймд дээрх газрын 20 км-ийн 180 шонг аюулгүй болгосон. Уг ажлыг хийснээс хойш намрын судалгаагаар ганцхан сар шувуу үхсэн байсан. Иймд махчин шувууг цахилгааны утсанд цохиулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Хоббигоо цаашид хэрхэн хөгжүүлэхийг зорьж байна вэ?

-Улс орнуудад нүүдэлчдийн соёлыг харуулсан томоохон уралдаан наадмын үеэр махчин шувууны тэмцээн болдог. Уг тэмцээнд оролцон Монголынхоо нэрийг гаргах хүсэл сонирхолтой байдаг. Гадагшаа шувуугаа авч явах хэцүү буюу бичиг баримт шаарддаг. Энэ асуудлыг манай холбоо холбогдох газруудтай ярилцаж байгаа. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.