Эмч, эмнэлгийн ажилтнууд ерөнхийлөгчид хүсэлт хүргүүллээ
Эмч, эмнэлгийн ажилтнууд нэгдэн Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хүсэлт хүргүүллээ.
Тодруулбал, УИХ-аар тамхины хяналтын хууль орж ирсэн цагаас хүн ардын эрүүл мэнд, залуус өсвөр үеийнхний ирээдүйн асуудал нэгдүгээрт биш гэсэн эргэлзээ төрж, харуусч байна. Эрүүл Монгол хүний төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх ашигт дөрлөгдсөн талуудад чөдөр болж, эрүүл мэндээ эрхэмлэж байгаа хүмүүст дэм болж, төр түшигч нарт ухаалаг шийдвэр гаргахад чиглүүлж өгнө үү хэмээн хүсэлтдээ дурджээ. Мөн хүсэлтийг дэмжин гарын үсэн зурсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг хавсаргасан байна.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.