Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт хөх хотноо амжилттай боллоо

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт хөх хотноо амжилттай боллоо

БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулагдсан гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын X уулзалтад Монгол Улсаа төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан оролцлоо.

Тэрээр эртний түүхт “Цайны зам”-ыг аялал жуулчлалын шинэ брэнд болгон хөгжүүлж, хамтарсан маркетинг хийснээр гадаадын илүү олон жуулчин татах боломжтойг онцлон тэмдэглэв.

Аялал жуулчлалын онцлох тоон мэдээлэл: Манай улсад ирдэг жуулчдын зах зээлийг БНХАУ болон ОХУ тэргүүлж байна. 2025 онд Монгол Улсад нийт 847,000 гаруй гадаадын жуулчин ирснээс БНХАУ-аас 242,000, ОХУ-аас 230,000 жуулчин тус тус зочилжээ.

51d6ead5cb9b488c9663298b85881a10

Уулзалтын үр дүн, хэрэгжиж буй онцлох ажлууд:

Авто ралли: Энэ сард буюу 2026 оны 06 дугаар сарын 20-30-нд 3 улсыг дамнасан "Цайны зам" нөхөрсөг авто ралли амжилттай зохион байгуулагдлаа.

Шууд нислэг: Бээжин-Мөрөн-Бээжин чиглэлийн шууд нислэгийг энэ оны 7, 8 дугаар сард үйлдэхээр бэлтгэл хангаж байна.

Өвлийн аялал жуулчлал: ОХУ-ын баг тамирчидтай хамтарсан хоккейн нөхөрсөг тэмцээн зэргээр өвлийн аяллыг идэвхжүүлж байна.

Шинэ гишүүд: "Цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбоонд Дархан-Уул болон Төв аймгууд албан ёсоор элслээ.

Бүс нутгийн аялал жуулчлалыг эрчимжүүлэх ач холбогдолтой уг уулзалт амжилттай өндөрлөж, дараагийн XI уулзалтыг 2027 онд ОХУ-ын Москва хотод зохион байгуулахаар тогтов.

beddfe3d008f41ab88733fc27faf57b3

0075155fcd4e4003a98921ac710ed7f7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.