𝐀𝐑𝐀 𝐅𝐄𝐒𝐓 𝟐𝟎𝟐𝟔 эхэллээ
Бүтэн сарын турш хөгжим, соёл, спорт, адал явдал, урлаг, амт, аялал, дурсамжийг нэг дор цогцлоох “Аз жаргалтай 7-р сар” үүд хаалгаа нээлээ.

ХАМГИЙН УРТ, ОЛОН ХӨТӨЛБӨРТЭЙ ФЕСТИВАЛЬ БҮТЭН САРЫН ТУРШ
Хөгжмийн шоу, циркийн тоглолтууд, морин тойруулгын уралдаан, олон улсын спортын тэмцээнүүд зэрэг соёл, спортын олон янзын арга хэмжээ, өдөр бүр үзэх боломжтой амьтны хүрээлэн, хүүхдийн парк, морь, пони унах үйлчилгээ гээд гэр бүл, хамт олон, найз нөхөд, хосоороо аялах, амрахад тохирсон олон төрлийн маш баялаг хөтөлбөр таныг хүлээж байна.
ЭДДИ АРА-Г ЗОРИН ИРЖ ГЭР БҮЛЭЭРЭЭ ДААГА УЯНА
Physical Asia-н шилдэг оролцогчдын нэг, “Австрали тивийн Хамгийн хүчтэй хүн” хошой цолтой Эдди Уильямс эхнэр хүүхдүүдийн хамт АРА-д хагас сарын турш амьдрах бөгөөд, Монгол АРА угшлын хурдан даагаа АРА КАП морин тойруулгын уралдаанд уяж оролцуулах юм.
Мөн түүний хамтаар Солонгосын тамирчин Ким Мин Жэ, циркчин Лхагва-Очир болон Physical Asia-н олон оролцогчид АРА фестивалийг зорин ирж, тоглолт, тэмцээн уралдаан, аялал, амралтыг хослуулан үзэгчид, дэмжигчидтэйгээ дурсамж бүтээх юм.
АРСЛАНТАЙ АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН
“Нала арслан ба түүний найзууд” амьтны хүрээлэн өдөр бүр ажиллах тул хүүхдүүдтэйгээ хамт заавал АРА фестивалийг зориорой. Байгаль, хөгжим, энтертайнмент, өв соёл, спорт, аялал, амралт бүгдийг хослуулах боломжтой,
АЗ ЖАРГАЛТАЙ ДОЛООДУГААР САР уриатай хамгийн урт, хамгийн олон хөтөлбөртэй АРА фестивальд тавтай морил.

ХӨГЖМИЙН ШОУНУУДЫН ТАСАЛБАР www.ticket.mn Энгийн - 60,000₮ VIP - 80,000₮ VVIP - 120,000₮
Ерөнхий ивээн тэтгэгч: Sengur Brand #ARAFest2026 #HappyJuly #АзЖаргалтай7рСар #Arkhangai #Festival
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.