16 настай охины хэргийг хяналтын шүүхээр хэлэлцэх эсэхийг ирэх мягмар гарагт шийднэ
16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал тавдугаар сарын 11-нд болсон.
Шүүхээс Ц.Дагвадоржид анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэж, хэргийн газарт хамт байсан бусад оролцогчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Дээрх шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй хэмээн хохирогч охины ээж УДШ-д хандаад байсан юм. Хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүх хурлаар оруулж хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногийн мягмар гарагт УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийднэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.