Марш тактикийн тэмцээний үеэр машинд дайруулсан хоёр цэргийн нэгнийх нь элэг бяцарчээ
“Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутагт энэ оны зургаадугаар сарын 09-ний өдөр Таван толгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр тоглолтод ашиглаж байсан "Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслээр хугацаат цэргийн хоёр алба хаагчийг дайрсан” гэх хэрэг бүртгэгджээ.
Хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад хугацаат цэргийн алба хаагчдад хөнгөн, хүнд хохирол учирсан, эмнэлэгийн байгууллагад эмчлэгдэж байна. Тухайн хэрэгтэй холбогдуулан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.