Цахим сүлжээ хүүхдийн аз жаргалд багахан хувиар нөлөөлдөг

 

Оксфордын эрдэмтэд олон нийтийн цахим сүлжээ хүүхдүүдэд, нэн ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Судалгааны дүнд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахад илүү их цаг хугацаа зарцуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Цахим ертөнцөд өнгөрүүлж буй цаг хугацаа таны хүүхэд аз жаргалтай байх эсэхэд маш бага хувиар нөлөөлдөг гэжээ. Өөрөөр хэлбэл охид хөвгүүд цахим сүлжээ ашигласнаар тэдний аз жаргалтай байх, амьдралаас таашаал авах эсэхэд маш бага хэмжээний сөрөг нөлөөтэй байна. Тэр дундаа

Цахим сүлжээний нөлөө хөвгүүдээс илүү охидод хүндээр тусч байгааг судалгааны явцад илрүүлсэн байна. Оксфордын их сургуулийн судлаач профессор Энди Прзибилскийгийн хэлснээр залуусын 99,75 хувь нь цахим сүлжээ их бага хэрэглэх нь амьдралаас авах таашаал, сэтгэл ханамжид бараг нөлөөлдөггүй гэж үзжээ.

Тиймээс хүүхдүүдийг сошиал медиад хэр хугацааг өнгөрүүлж байгааг цагдахаас өөрөөр тэдэнд анхаарал хандуулж үр дүнтэй аргыг олж туслах хэрэгтэй гэж профессор Прзибилский зөвлөсөн байна.

Цахим хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн оюуны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, аль эсвэл нийгэмших бусдаас тусламж дэмжлэг хүсэхэд эерэг нөлөөтэй зэргээр олон төрлийн судалгаа хийсэн байдаг. Оксфордын эрдэмтэд энэ удаад зөвхөн хүүхэд цахим сүлжээ ашигласнаар амьдралдаа хэр сэтгэл ханамжтай эсвэл ханамжгүй байгаа эсэхийг судалжээ.

Дээрх судалгааг 10-15 настай 12,500 хүүхдийн мэдээлэл дээр үндэслэн танилцуулсан байна.

 

children social media

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.