СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Merriam-Webster толь бичиг 640 шинэ үг нэмэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Англи хэл дээрх дэлхийн шилдэг тайлбар толь бичгүүдийн нэг Merriam-Webster-т 640 шинэ үг нэмэгджээ. Толь бичигт ямар үгс нэмэгдсэнээр бид орчин цагийн цахим өөрчлөлт, ярианы хэлний шинэчлэлийг харж болох юм.

Тухайлбал “buzzy” гэдэг үгийг та онлайн хэрэглээнд олонтаа харсан ч яг юу гэсэн утгатай үг болохыг нарийн сайн мэдэхгүй л болов уу. Хэрэв тийм бол Merriam-Webster англи хэлний тайлбар толь бичиг танд тусална. Мөн “stan”, “swole” зэрэг үгс танд тийм ч танил санагдахгүй бол өсвөр насныхан тайлбарлаж мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Үүгээр зогсохгүй өмнө нь Тухайлбал “snowflake” гэдэг үгийг олон жилийн турш тайлбар толиудад хүйтэнд тэнгэрээс унах жижиг хэсгүүд, цасан ширхэг зэрэг утгаар илэрхийлдэг байсан бол энэ жилээс эхлэн цор ганц, онцгой болон тун эмзэг нэгэн, Facebook сүлжээнд тантай санал нийлээгүй хэрэглэгч зэрэг олон утга илэрхийлж байна.

Хэрэв та англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, орчин цагийн англи хэлний чиг хандалгатай танилцахыг хүсвэл Merriam-Webster-т нэмэгдсэн үгсийг сонирхоорой. Garbage time, Gender non-conforming, Gig economy, Go-cup, On-brand, Screen time, Top surgery, Unplug гэх мэтчилэн олон үгс багтжээ.

Өнгөрсөн жил уг толь бичиг милленниал буюу 80-90-ээд оныхонд зориулан "rando", "adorbs", "fav" зэрэг үгсийг нэмж байсан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.