СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ долоо хоногт дэлхий дахинд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Эрхэм уншигчдадаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ долоо хоногт дэлхий дахинд болох чухал үйл явдлуудыг BBC агентлагийн онцолсноор танилцуулж байна.

1. АНУ ба Хятадын худалдааны зөрчил

АНУ-ын Засгийн газар Хятадын импортын бараа бүтээгдэхүүний татварыг 10 хувиар нэмэх шийдвэр гаргасан. 200 тэрбум долларын импортын бараа бүтээгдэхүүнд татвар нэмэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Цагаан ордон энэ онд гуравдахиа Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвараа нэмлээ. Ирэх онд ч дахин нэмнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

2. Google компанийн 20 жилийн ой тохиож байна

Шинэ долоо хоногийн эхэнд Google компани үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн арга хэмжээ Сан Францискод өнөөдөр болно. 2000 оны эхээс өдий хүртэл тус компани дэлхийн хамгийн шилдэг хайлтын системийг бүрдүүлж өргөжин тэлсэн. Орчин үед Google-ын тусламжгүйгээр өнгөрснөө санах, сонирхсноо мэдэх амаргүй болсон гэдэгтэй та ч бас санал нэгдэх боловуу.

3. Дэлхийн удирдагчид Нью-Йорк хотыг зорино

Есдүгээр сарын 25-ны мягмар гаригт дэлхийн олон арван улсын төр засгийн тэргүүнүүд АНУ-ын Нью-Йорк дахь НҮБ-ын удирдах байранд цуглана. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дахь чуулганы дээд хэмжээний Ерөнхий хэлэлцүүлэг эхэлнэ. Энэ хэлэлцүүлгээр улс орон бүр дэлхий ертөнцөд болж буй үйл явдлуудын талаар байр сууриа илэрхийлнэ. Хэлэлцүүлгийн хүрээнд Өмнөд Солонгос, АНУ-ын төрийн тэргүүнүүд уулзана. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин, Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Су Чи нар оролцохгүй гэдгээ мэдэгджээ

4. Ryanair нислэгийн компанийн ажилчид Европын орнуудад ажил хаяна

Испани, Португаль, Итали, Бельги, Нидерланд улсуудад Ryanair Ирландын нислэгийн компанийн ажилчид нэг хоногийн хугацаатай ажил хаяна гэжээ. Энэ долоо хоногийн баасан гаригт болох ажил хаялт бусад нислэгийн компаниудын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй хамгийн өргөн хүрээтэй эсэргүүцэл болно гэж зарлажээ. Ryanair-ын ажилчид энэ онд анх удаа ажил хаяагүй. Цалингийн хэмжээ, ажиллах нөхцөлөө сайжруулахыг шаардсан үйл ажиллагааны улмаас Европ даяар олон зуун нислэг саатаж байсан удаатай. Хэрэв баасан гаригт компанийн удирдах албан тушаалтнууд ажилчидтайгаа ойлголцохгүй бол ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэжээ.

5. Шилдэг их сургуулиудыг танилцуулна

Энэ долоо хоногийн лхагва гаригт Лондоны долоо хоног тутмын “Times Higher Education” сэтгүүл дэлхийн их дээд сургуулиудыг боловсролын чанараар нь жагсаасан судалгааны дүнгээ танилцуулна. Энэ жагсаалт улс орнуудын боловсролын тогтолцооны ялгаа ба сайн, муу талуудыг олж харахад дэмтэй. Шинээр их, дээд сургуульд элсэх гэж байгаа оюутнуудад сонголтоо хийхэд тусалдаг. Манай улсаас гадны их, дээд сургуулиудад элсэн суралцах сонирхолтой хүмүүст ч хамааралтай юм. Өнгөрсөн жил Оксфорд, Кэмбрижийн их сургуулиуд тэргүүн эгнээнд бичигдсэн. Араас нь Америкийн Стэнфорд, Харвард, Принстоны их сургуулиуд орж байсан юм.

 Эх сурвалж BBC.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.