СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пакистаны экс Ерөнхий сайд Наваз Шариф суллагдлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Авлигын хэргээр арван жилийн хорих ял сонссон Пакистан улсын Ерөнхий сайд асан Наваз Шариф хоёр сар хоригдсоны дараа суллагдлаа. Өнгөрсөн долдугаар сард болсон сонгуулийн өмнөхөн Наваз Шариф болон түүний охин Марьям нарыг хорьж саатуулсан. Пакистаны шүүх байгууллага тэдний ялыг хүчингүйд тооцсоны дараа экс Ерөнхий сайд охин болоод хүргэний хамт эрх чөлөөтэй болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг тус бүр 4,000 долларын батлан даалтанд сулласан байна.

Экс Ерөнхий сайдыг хорих газраас гарч явахад дэмжигчид нь цэцэг шидэж баяр хүргэжээ. Түүнийг суллагдахаас долоо хоногийн өмнө гэргий Кулсүм Наваз нь Лондон хотод эмчлүүлж байгаад хорт хавдрын улмаас амьсгал хураасан. Гэргийнхээ оршуулганд оролцохоор Наваз Шариф шоронгоос түр гарч Пунжаб мужийн нийслэл Лахор хот руу яваад ирсэн юм. Суллагдсан даруйдаа хүүхдүүдийн хамт Лахор луу эргэн явжээ.

Экс Ерөнхий сайд болон түүний гэр бүлийг Лондон хотод тансаг зэрэглэлийн дөрвөн ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэгийг мэдэгдэж, авлигын хэрэгт буруутгасан. Хүүхдүүдийг нь 2015 онд задарсан Панамын бичиг баримтуудад холбоотой гэсэн шалтгаанаар гурван удаа улиран сонгогдож байсан Ерөнхий сайдыг Дээд шатны шүүхийн шийдвэрээр унагасан юм. Наваз Шариф энэ хэргийг цэвэр улс төрийн шинжтэй гүтгэлэг гэж үзсэн.

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.