СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуучин театрын сууринаас 300 гаруй алтан зоос олжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Археологичид хуучин театрын сууринаас олдсон 300 гаруй алтан зоосыг судалж эртний Ромын эзэнт гүрний үеийн зоосон мөнгөн тэмдэгтүүд болохыг тогтоогоод байна. Италийн Милан хотоос хойшоо байдаг Комо хотын нурсан театрын сууринд эдгээр алтан зоосуудыг чулуун вааранд хийж булсан байж. Археологичид эдгээр зоосуудын түүхийн гарлыг хараахан олж мэдээгүй байгаа ч аюулд өртөж яарч сандарсан хүмүүс явахдаа ийнхүү Крессони театрын сууринд нуусан байж магадгүй гэж таамаглажээ. Түүнчлэн хувь хүн дангаараа бус олон нийтийн зориулалттай ашиглаж байсан мөнгөн тэмдэгтүүд байж магадгүй юм. Археологийн түүхэн чухал олдвор болсон алтан зоосууд дээр Гонориус, гуравдугаар Валинтиан, анхдугаар Леон, Антонио, Либио Северо зэрэг удирдагчдын дүрийг сийлсэн байна. Тиймээс Орчин үеийн зах зээлд эдгээр алтан зооснууд ямар үнэлгээтэй байх нь тодорхойгүй ч сая сая доллараар үнэлэгдэх нь гарцаагүй. Олдвор олсон Комо хотын Крессони театр 1807 онд нээгдэж, дараа нь кино театр болсон ч 1997 онд үүд хаалгаа барьжээ. Хоёр жилийн өмнө археологчид 2,000 жилийн өмнө хэрэглэж байсан Ромын эзэнт гүрний үеийн алтан зоосуудыг Иерусалемаас олж байсан. Мөн тэр жил Японы Окинавагийн шилтгээнээс Ром, Оттоманы үеийн 10 ширхэг зоос олж байжээ.

Эх сурвалж: www.cnn.com

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.