СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-04

LiveTV.mn “Шинэ технологи нэвтрүүлэгч мэдээллийн сайт” шагнал хүртлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинэ өнгө төрх үүсгэн, одоогоос дөрвөн сарын өмнө байгуулагдаж байсан LiveTV.MN сайт XVII жарны "Урвуулагч" хэмээх шаргачин гахай жилийн босгон дээр МММ хүрээлэнгээс зохион байгуулдаг “Цэнхэр хадагны ёслол” арга хэмжээнээс “Шинэ технологи нэвтрүүлэгч мэдээллийн сайт” шагналыг хүртлээ.

“Watch different” уриатай Монголын анхны онлайн ТВ - LiveTV.MN сайт 2018 оны есдүгээр арын 27-ны өдөр буюу Монгол улсад анхны телевизийн эфир цацаж байсан түүхэн өдрөөс хойш 67 жилийн дараа үүсэн байгуулагдсан юм.

ТЕЛЕВИЗ, СОНИН, РАДИОгийн НЭГДЭЛ бүхий LiveTV.mn нь уламжлалт сайтын мэдээ, мэдээллийг түгээхээс гадна “Өдөр тутмын сонины тойм”, “Цайны цагийн зочин”, “Халуун сэдэв”, “Аяллын тойрог”, “Тик токоор сонин юу байна?” зэрэг үзэгчдийн таашаал нийцсэн олон арван нэвтрүүлэг, сошиал контентийг үзэгчдэдээ тогтмол хүргэж байна. . Ингэснээр та бүхэн телевиз, сонин, радиогийн нэгдэл бүхий хэвлэл мэдээллийн цоо шинэ бүтээлээс мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авч, шинэ өнгө төрхөөр сонороо мялааж, мэлмийгээ баясгах болно гэдэгт итгэлтэй байна.

, сайтын хандалтыг харуулдаг олон улсын, хараат бус, хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь манай чадварлаг, цомхон баг хамт олонд ихийг хийх урам зориг өгч байна.

Үзэгч, уншигч та бүхэндээ XVII жарны "Урвуулагч" хэмээх шаргачин гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай хэмээн ерөөхийн сацуу LiveTV.mn-ий байнгын үзэгч, уншигч, бас шүүмжлэгч байхыг хүсье.

www.LiveTV.mn хамт олноос     

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.