БИЧЛЭГ: Үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрснөөс хүний амь эрсэджээ

БИЧЛЭГ: Үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрснөөс хүний амь эрсэджээ

Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Яармагийн замыг Ажилчны гудамжтай холбохоор Туул голын дээгүүр шинээр тавьсан гүүрийн орчимд өчигдөр өглөө зам, тээврийн осол гарч, хүн амиа алдсан ба ослын бичлэг олон нийтэд хүрсэн билээ.

Онцгой байдлын байгууллагад осол гарч, машины эд ангид хүн хавчуулагдсан гэх дуудлага 07.45 цагт өгчээ. Үүний дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиж гэмтсэн нэг иргэнийг гарган, эрүүл мэндийн, амиа алдсан хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Ослыг харсан хүмүүсийн мэдээлж буйгаар 3914 У... улсын дугаартай “Тоёота приус”-ийн жолооч үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрснөөс урдаасаа хойд зүг чиглэн замаараа явж байсан ижил төрлийн тээврийн хэрэгслийг мөргөн онхолдуулж, энэ ноцтой осол гарсан гэнэ.

Жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдээлсэн юм. Урсгал сөрж, осол гаргах болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, шинжээчид ажиллагаа хийж буй аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.