Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын багт “Эр зоригийн шагнал” гардуулав

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр “Росконгресс цом”-ын төлөөх Platu 25 дарвуулт завины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Оросын Алс Дорнод болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн 14 баг өрсөлдсөн байна.

Дорнын эдийн засгийн чуулганы Өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож байгаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын хамтаар тус тэмцээний ялагчдын шагналыг гардуулах ёслолд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын багт “Эр зоригийн шагнал” гардуулав.

41620947 309095439901600 8995226792885223424 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.