СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вьетнамчуудыг нохойн мах идэхгүй байхыг уриалав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

. Манай оронд ажиллаж амьдардаг вьетнам иргэдийг нохойн махаар хооллож байгааг эсэргүүцсэн зураг бичлэг цахим ертөнцөд бишгүй тархсан байдаг. Тэгвэл Вьетнамын нийслэл Ханой хотын захиргаанаас ард иргэддээ хандан нохойн мах идэхээ зогсоохыг уриалжээ. Нохойн махаар хооллох нь галзуу өвчний халдвар тархаах аюултайн дээр хотын нэр хүндийг сэвтээж байна гэж Ханой хотын захиргаа үзсэн байна. Орчин үеийн, соёлжсон дүр төрхийг бүрэлдүүлэхээр хичээж буй нийслэл хотод нохой, муурны мах зардаг мянга гаруй дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байна. Зэрлэг амьтны махаар хооллохын тулд амьтдын эрхэнд халдаж, хэрцгийгээр хөнөөх явдал анхаарал татсаар ирсэн. . Нийслэлийн оршин суугчид уриалгыг харилцан адилгүй байр суурьтай хүлээж авчээ. Олон нийтийн цахим сүлжээнд шийдвэрийг дэмжсэн иргэд байгаа ч эсэргүүцэгчид нь олон байна. Хотын иргэдийн зарим нь нохойн махнаас бүрмөсөн татгалзахын оронд татвар, татаасыг нь нэмэх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.