СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-01

Ц.Цогзолмаа яамныхаа ТНБД-ыг Ерөнхий сайдад "ховлов"

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын баасан гарагийн үдээс хойших чуулганаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэж буруутган, хамтарч ажиллахгүй хэмээн Ерөнхий сайд үзсэн билээ. Тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах үеэр кабинетийнхаа эсрэг кноп дарсан юм.

Өнөөдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсаны дараа тэрбээр чуулганы танхимд үг хэлэхдээ яамныхаа ТБНД Б.Баярсайханыг "бяцхан" ховлоод амжлаа. 

Ц.Цогзолмаа:

Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсэх нэг зүйл байна. Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яамд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.