Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 55 хувьд хүрлээ
Улсын хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 23-ны байдлаар зорилтот бүлгийн 277,546 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод хамралт 59.9 хувьтай байна. Хамралтаараа нийслэлд:
-Сонгинохайрхан дүүрэг – 74.4 хувь
-Хан-Уул дүүрэг – 68.4 хувь
-Багахангай дүүрэг – 59.3 хувь байна.
Харин орон нутагт вакцинжуулалтын хамралт 49.3 хувьтай байна. Аймгуудаас хамралтаараа:
-Ховд – 60.8 хувь
-Архангай – 59.8 хувь
-Орхон – 58.8 хувиар тэргүүлж байна.
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралты хувьд:
-6 сар–1 нас: 65.5 хувь
-1–2 нас: 39.5 хувь
-3–6 нас: 89.9 хувьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.