"Хүүхдийн аюулгүй байдалд анхаарал алдсан" гэх шүүмжлэлд Дорнод аймгийн цэцэрлэг тайлбар өглөө
Өндөр шаттай барилгын хоёр давхарт, ганцаараа сууж буй охины зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд 2026 оны есдүгээр сарын 22-ны өдөр нийтлэгдсэн. Энэ нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Нийтлэгдсэн зураг, бичлэгийг тодруулахад Дорнод аймгийн наймдугаар цэцэрлэгийн дунд бүлэгт суралцдаг А охин цэцэрлэгийн гадаах хоёр давхрын өндөр шаттай хэсэгт ганцаараа сууж байжээ.
Үүнд Дорнод аймгийн наймдугаар цэцэрлэгийн захиргаанаас дараах тайлбарыг гаргаад байна.
-Юуны өмнө сошиал орчинд тавигдсан бичлэгтэй холбоотой иргэдийг бухимдуулж хариуцлага алдсандаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж, ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Өнөөдөр 15:00 цагт аймаг орон нутгийн залуу уран бүтээлчдийн "Утсаа унтраа" жүжиг тоглогдсон ба "Дунд В" бүлгийн А охин тоглолтын дараа бидний хариуцлагагүйгээс сандлаа бариад өөрийн ангийнхаа хажуу талын аваарын шатаар дээш гарсан. Тус хүүхдийн ээж манай цэцэрлэгт багшилдаг ба хүүхдийг ямар нэгэн байдлаар шийтгэж гадаа суулгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж дахин уучлал хүсэж, ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.