“Max mall”-д гарсан галыг унтрааж, иргэдийг аюулгүй талбай руу шилжүүлжээ

“Max mall”-д гарсан галыг унтрааж, иргэдийг аюулгүй талбай руу шилжүүлжээ

"Max mall" худалдааны төвийн гурван давхарт өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цаг орчимд гал гарчээ. 

НОБГ-аас тодруулахад "Тус худалдааны төвд гурван давхарт лангуу шатаж байсныг иргэд унтраасан. Утаа ихтэй байгаа тул онцгой байдлын алба хаагчид иргэдийг аюулгүй бүс рүү зөөж байна. Хүн гэмтэж, бэртээгүй" гэсэн мэдээлэл өгсөн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.